Даатгалын хураамж төлөх сонголт
Бидний хөгжүүлж буй ОНЛАЙН ДААТГАЛ-ын онцлог нь харилцагчийн даатгалын гэрээ байгуулах процессыг боломжит хэмжээнд хөнгөвчилж, хураамжийг зээлээр болон 12 сард тэнцүү дүнгээр хувааж төлөх боломжийг олгож байгаа явдал юм. Тухайлбал:
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал:
- Зээлээр төлөх /зээлийн хугацаа 90 хүртэлх хоног байна, эхний 30 хоногийн дотор зээлээ төлбөл хүүгүй/
- Бүрэн төлөх /Hi-Pay апп-д холбосон аль ч банкныхаа картнаас сонгоод төлөх боломжтой/
Тээврийн хэрэгслийн даатгал:
- Хувааж төлөх /12 сард хувааж төлөх боломжтой, дараа сарын тогтсон өдөр холбосон банкны картнаас автомат таталтын хийгдэх тохиргоотой/
- Бүрэн төлөх /Hi-Pay апп-д холбосон аль ч банкныхаа картнаас сонгоод төлөх боломжтой/
Орон сууцны багц даатгал: